АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк/Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарав.

2022-10-24


Өнөөдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк/Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 31 хүн шархдсан эмгэнэлт үйл явдал болсон байна.

Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна.

Иймд Чикаго хот орчимд амьдарч буй иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, олон нийтийн газраар аль болох явахгүй байхыг зөвлөж байна.